Сэлэнгэ аймаг дахь бүх нийтийн бэлэн байдлын зэргийг он дуустал сунгалаа
Үйл явдал
/
2020-12-21

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос ээлжит мэдээллээ хүргэлээ.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумдад гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг он дуустал буюу нэгдүгээр сарын 1-ны өглөөний 06 цаг хүртэл сунгалаа.

Энэ хугацаанд дараах хэвлэл мэдээллийн байгууллага, нутгийн удирдлагын газар зэрэг 34 байгууллагуудад хязгаарлалт тогтоохгүй.

Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил "Өдөрт илрэх тохиолдлын тоо 28 хоног 0 байвал өндөржүүлсэн бэлэн байдал руу бууруулна. Хөл хөдөлгөөн нээснээр дахин шинэ тархалт гарч замбараагүй байдал үүсэж магадгүй. Мандал сум 20 хоног дээрээ өндөржүүлсэн байдал руу шилжсэн. Гэтэл Сүхбаатар суманд тохиолдол илрэлгүй дөнгөж 4 хонож байна" гэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.126.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.