Сүүлийн гурав хоногт 560 хүн эрүүлжүүлэгджээ
Үйл явдал
/
2020-12-21

Арванхоёрдугаар сарын 18-20-ны хооронд 560 хүн эрүүлжүүлэгдсэн болохыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Эдгээр өдөр 102 дугаарт нийт 3754 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн дуудлага 1695, гэмт хэргийн шинжтэй 158, хулгайлах 25, гэр бүлийн хүчирхийллийн 368 дуудлага тус тус бүртгэжээ.

132 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 298 хүн олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.235.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.