Аймаг орон нутаг руу зорчих иргэд шинжилгээний хариу гарсны дараа зорчиж болно
Үйл явдал
/
2020-12-21

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар суманд тогтоосон хатуу хөл хориог 2021 оны нэгдүгээр сарын 1-ний 06.00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас Сэлэнгээс бусад аймаг орон нутаг руу зорчих иргэдэд анхааруулга хүргэж байна.

"Сүхбаатар сумын Төмөр замын клубын байранд PCR шинжилгээ тогтмол байрлаж иргэдээс шинжилгээ авахаар боллоо. Өнөөдөр 10:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд PCR шинжилгээ авна.

Иймээс бусад аймаг орон нутаг руу явах иргэд Сүхбаатар сумын Онцгой комисст бүртгүүлээд шинжилгээгээ өгч хариу гарсны дараа зорчих хөдөлгөөнд оролцоно уу.

Мөн аймгийн Засаг даргын 2020 оны 12-р сарын 20-ны өдрийн А/340 дугаар захирамжийн 1-р хавсралтаар батлагдсан 17 төрлийн үйлчилгээ эрхлэх төрийн албан хаагчид, иргэд шинжилгээгээ өгнө үү.

 

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.212.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.