МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар томилогдсон Н.Дэмбэрэл гэж хэн бэ?
Үйл явдал
/
2020-12-22
Өчигдөр (2020.12.21) Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн хурлаар ерөнхий захирлаа томиллоо. Тодруулбал, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 15 гишүүний 14 нь хуралдаанд оролцсон бөгөөд гэр дэвшигчдээс хамгийн өндөр оноог Н.Дэмбэрэл авсан байна
  • Н.Дэмбэрэл – 853
  • Т.Батзориг – 737 (МҮОНРТ-ийн Байгууллагын хөгжлийн газрын захирал)
  • Р.Гандиймаа – 720 оноо (сэтгүүлч)
  • Э.Дагиймаа – 695 (сэтгүүлч) тус тус оноо авчээ. Үүнээс хамгийн өндөр оноотой Т.Батзориг, Н.Дэмбэрэл нарт нууц санал хураалт явуулахад, Үндэсний зөвлөлийн гишүүдийн 11 нь Н.Дэмбэрэлд саналаа өгч, ерөнхий захирлаар томилогдсон байна.

Н.Дэмбэрэл нь хүүхдийн эмч, эдийн засагч мэргэжилтэй.

  • 2006-2008 онд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга,
  • 2012 оноос МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга,
  • 2015 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
  • 2018 оноос Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний брэндингийн зөвлөлийн Ажлын албаны даргаар ажилласан туршлагатай.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.114.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.