Рашаанд явсан таван залуу майхандаа угаартаж амиа алджээ
Үйл явдал
/
2020-12-22

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Естийн халуун рашаанд амрахаар явсан залуучууд амиа алдсан дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. 

Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн газраас Естийн рашааны Бага чулуут гэдэг газар руу явсан байна. Тухайн газар нисдэг тэргээр очиход таван хүн гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй амиа алдсан байсныг тогтоожээ.

Цагдаагийн байгууллагаас нас барсан хүмүүсийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр  хороонд оршин суудаг Э, Б нарын 5 хүн болохыг тогтоосон байна. Урьдчилсан байдлаар  залуус майханд хоноглохдоо  угаартаж нас барсан гэж үзжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.198.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.