Хөл хорионы үеэр зөвшөөрөл бүхий 800 такси үйлчилгээнд гарна
Үйл явдал
/
2020-12-22

Засгийн газар өчигдөр шуурхай мэдээлэл хийсэн. Энэ үеэр нийслэлийн орлогч дарга Ж.Сандагсүрэн: Хатуу хөл хорионы үед зөвшөөрөгдсөн 15 чиглэлийн байгууллагад олгосон QR код үйлчилнэ. Нэмж 800 таксинд зөвшөөрөл олгоод байгаа бөгөөд 900 нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явна. 40-50 мянга орчим иргэнд нийтийн тээврийн үйлчилгээг халдвар хамгааллын горимд нийцүүлэн ажиллах хүчин чадалтай.

Эдгээр зөвшөөрөгдсөн чиглэлээс бусад салбарт хамаарах ажилтан, ажилчид болон хувь хүмүүс гэртээ байж, хөдөлгөөнд оролцохгүй байхыг уриалж байна.

Хотоос гарах хөдөлгөөнийг хориглох бөгөөд халдваргүй бүсээс орох хөдөлгөөнийг асуумж бөглөх зэрэг өмнө нь мөрдөж байсан журмын дагуу чөлөөтэй оруулна гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.179.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.