Төрөөс “Талх чихэр” ХК-ийн 1 тэрбум 348 сая төгрөг УС, ЦАХИЛГААНЫ хөнгөлөлт ОЛГОЖ байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-22
Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой журмыг баталж хэрэглэгч, цахилгаан, дулаан үйлдвэрлэгчийн үүргийг тодорхой зааж өглөө. Хэрэглэгчийн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төр даана, үүнээс хэтэрсэн бол хэрэглэгч өөрөө хариуцна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн 12 дугаар сард 40 мянган төгрөг төлж байсан хэрэглэгчийн төлбөр энэ удаа 50 мянган төгрөг гарвал 10 мянган төгрөгөө өөрөө төлнө гэсэн үг юм. Төлбөрийг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ огцом нэмэгдсэн тухай сайд Н.Тавинбэх хэлэв. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэрэглээ 1308 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 200 МВт-аар, шийдвэр гарахын өмнөх өдрөөс 108 МВт-аар нэмэгджээ. Ачаалал урьдчилан тооцоолж байснаас өндөр, ялангуяа 17.00-21.00 цагт гэр хороололд 94 хувь, орон сууцанд зургаан хувиар өссөн учир аж ахуйн нэгжүүд дээрх цагт хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах, айл өрх нэмэлт цахилгаан халаагуур ашиглахгүй байх үүрэгтэй юм. Гэхдээ цахилгаан халаагуураар дулаанаа шийдсэн айл өрхөд энэ журам хамаарахгүй. Хэрэглэгчид стандартын шаардлага болон галын аюулгүй байдал хангасан цахилгаан хэрэгсэл ашиглах ёстойг журамд заасан байна.
2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл:
- Гэр хорооллын айл өрх дунджаар 240-530 мянган төгрөгийн цахилгааны
- Орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамаарч 560 мянгаас 1,1 сая
- Жижиг, дунд аж ахуйн нэгж 7-30 сая
- Томоохон аж ахуйн нэгж 500 саяас 1,4 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны мөнгө хэмнэх тооцоо гарчээ. Төр ААН-үүдээ ингэж дэмжиж байгаа юм байна Суурь үнийг хариуцах 7 сарын хугацаанд
- “Талх чихэр” ХК 1 тэрбум 348 сая төгрөг
- “Алтан тариа” ХК 463 сая төгрөг
- “Сүү” ХК 555 сая төгрөг
- “Өгөөж-чихэр-боов” ХК 503 сая төгрөг
- “Говь” ХК 921 сая төгрөг
- “Номин трэйд” ХК 318 сая төгрөг
- “Улаанбаатар хивс” ХК-ийн 298 сая төгрөгийн ус, дулаан, уур, хог, цахилгааны төлбөрийг 100 хувь төр даана ???
- Зөвхөн энэ компаниудыг нэгтгэхэд л 4,6 орчим тэрбум төгрөг болж байна. Өндөр эдийн засаггүй манай орны хувьд эрвийж дэрвийхээрээ л зүтгэж байна даа
Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.233.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.