МҮОНРТ-ийн захирлын сонгон шалгаруулалт явагдаж байна
Үйл явдал
/
2020-12-21
Өнөөдөр Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирлыг сонгох Үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. 
 
Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 
  • МҮОНР-ийн дэд захирал Г.Гэрэл
  • Саунд Монголиа компанийн гүйцэтгэх захиралМ.Уянга
  • МҮОНРТ-ийн сэтгүүлч Г.Агааноров,
  • ММ агентлагийн захирал асан Р.Гандиймаа,
  • ММ агентлагийн редактор асан А.Энхтуул,
  • Үндэсний брэндийн ажлын албаны дарга Н.Дэмбэрэл,
  • УИХ-ын даргын зөвлөх, сэтгүүлч С.Баярмөнх,
  • ММ агентлагийн хөтлөгч Г.Чоглоонамжил,
  • ТВ5 захирал асан Э.Дагиймаа
  • МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Цондовдорж,
  • МҮОНРТ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатар,
  • Плэй бой сэтгүүлийн эрхлэгч Н.Болормаа,
  • МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Ш.Бямбацогт
  • Харилцаа холбоо зохицуулах С.Адьяасүрэн
  • Монгол брэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий
  • МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга А.Энхзул
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр нар нэрээ дэвшүүлэн өрсөлдөж буй юм. 

Тус байгууллагын "Хамт олны зөвлөл"-ийн гишүүд ажиглагчийн статустайгаар тус хуралд оролцох хүсэлт гаргасан ч цэрэг, цагдаа нараар хамгаалуулж хурлын өрөөнөөс хөөж гаргажээ. Захирлыг сонгон шалгаруулах үйл явцад оролцуулаагүй, дуу хоолойг сонсоогүйд нь ажилчид дургүйцэж байна гэлээ. Ажилчдын хувьд МАН-ын захиалгаар нэр дэвшиж буй Н.Дэмбэрэл, С.Баярмөнх, Г.Гэрэл нарыг дэмжихгүй хэмээн эсэргүүцэж байгаа юм. 

"Хамт олны зөвлөл"-ийн хувьд өмнөх захирал Л.Нинжцамцыг огцруулахын зэрэгцээ түүнтэй хамт ажиллаж байсан захирлуудын зөвлөлийн гишүүдийг огцрохыг шаардаж эсэргүүцэл зарласан. 

Одоогоор тус телевизийн байрыг цагдаа нар хамгаалалтад авчээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.137.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.