А.Амбасэлмаа: Улаанбаатарт 13 тохиолдол шинээр илэрч, Монгол Улсад нийт 1006 тохиолдол бүртгэгдлээ
Үйл явдал
/
2020-12-22

Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тоо 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар 1006 боллоо. Үүнээс дотоодын буюу каластр халдвар 544 болоод байна.

Бүртгэгдсэн халдвараас 541 нь эдгэрээд байгаа бол нэг хүний биеийн байдал маш хүнд, зургаан хүний биеийн байдал хүнд байна.

Арванхоёрдугаар сарын 21-ны өдөр 12,357 хүнд PCR шинжилгээ хийснээс 13 хүнд халдвар илэрсэн. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд ингэснээр

  • Улаанбаатар хотод 219
  • Сэлэнгэ аймагт 216
  • Дархан-Уул аймагт 45
  • Дорноговь аймагт32
  • Орхон аймагт25
  • Говьсүмбэр аймагт 4
  • Архангай аймагт 3тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Шинээр бүртгэгдсэн 13 халдвар дунд эмнэлгийн ажилтан 2, сахиур 6, гэр бүлийн хавьтал 5 хүнээс халдвар илэрсэн болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Бүртгэгдсэн халдварыг дүүргээр ангилвал

  • Баянзүрх дүүрэгт 90
  • Баянгол дүүрэгт 39
  • Сүхбаатар дүүрэгт 27
  • Сонгинохайрхан дүүрэгт24
  • Хан-Уул дүүрэгт23
  • Налайх дүүрэгт1
  • Багануур дүүрэгт 1тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.249.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.