МХЕГ-ын даргын сонгон шалгаруулалт зарлагджээ
Үйл явдал
/
2020-12-22
ЗГХЭГ-ын захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлөөс МХЕГ-ын даргын сонгон шалгаруулалтыг өчигдөр зарлажээ.

Тус газрын даргаар өнгөрсөн сард Т.Гантулгыг түр томилсон юм. Тодруулбал, халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулж болохгүй буюу төрийн тусгай албаны шалгалт зохион байгуулах боломжгүй байсан тул ийнхүү түр томилгоо хийсэн байжээ.

Төрийн албаны тухай хуульд заасны дагуу дээрх албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж, бүртгүүлсэн хүмүүсээс тусгай шалгалт авч, шалгаруулах юм. Эрх зүй, төрийн удирдлага, менежмент, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, эрүүл мэнд, геологи, уул уурхай гэх мэт олон чиглэлийн мэргэжил эзэмшсэн, төрийн албанд 16-гаас доошгүй жил ажилласан хүн энэ сарын 24-ний өдөр материалаа хүргүүлж болох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.17.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.