"Хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" төсөл нээлтээ онлайнаар хийлээ
Үйл явдал
/
2020-12-22
Өнөөдөр Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газрын 3 яамдууд болон НҮБ-ын 3 агентлаг хамтран хэрэгжүүлэх  “Монгол улсад Тогтвортой Хөгжлийн Зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл нээлтээ онлайнаар хийлээ.
 

     

2018 оны байдлаар МУ-ын нийт хүн амын 28.4% нь ядуурлын түвшинд, мөн 15% нь ядуурлын түвшинд дөхсөн байсан ба ажилгүйдэл, ялангуяа цар тахлын хувийн хэвшил, хөдөлмөрийн салбарт үзүүлж буй сөрөг нөлөөний улмаас тэгш бус байдал  нэмэгдэж байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байна. Төсөл нь үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, төсөв санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, улмаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой ба ялангуяа залуучууд, эмзэг бүлгийнхэнд хүрэх зорилттой юм. 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.182.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.