Н.Дэмбэрэл: "МҮОНРТ-ийг Монголын теле кино үйлдвэрлэлийн нэг томоохон кластер төв болгоно
Үйл явдал
/
2020-12-23

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн ерөнхий захирлаар Нинжийн Дэмбэрэл томилогджээ. Арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэл нээлттэй зарласан МҮОНРТ-ийн захирлын сонгон шалгаруулалтад 17 хүн нэрээ дэвшүүлж өрсөлдсөн юм. Үүнээс 5 нэрээ татаж 12 хүн ярилцлаганд орж 5 хүн үлдсэн. Эдгээр 5 нэр дэвшигчдийн оноог танилцуулъя

-Сэтгүүлч Э.Дагиймаа 695 -оноо

-Сэтгүүлч Р.Гандиймаа – 720 оноо

- Т.Батзориг – 737 (МҮОНРТ-ийн Байгууллагын хөгжлийн газрын захирал)

Харин Н. Дэмбэрэл 863 оноог тус, тус авчээ. Үүнээс хамгийн өндөр оноотой Т.Батзориг, Н.Дэмбэрэл нарт нууц санал хураалт явуулахад, Үндэсний зөвлөлийн гишүүдийн 11 нь Н.Дэмбэрэлд саналаа өгч, ерөнхий захирлаар томилогдсон байна.

Нинжийн Дэмбэрэл нь 1971 онд төрсөн, 1988 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 2-р сургуулийг төгссөн. Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуульд хүүхдийн эмч мэргэжлээр суралцаж, 1999 онд ХААИС-д эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан.

Н.Дэмбэрэл нь Монголын мэдээлэл харилцааны салбарт олон жилийн туршлагатай бөгөөд МҮОНРТ-ийн хувьд ч шинэ хүн биш юм.

Тэрээр 2004-2006 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга,

2006-2008 онд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албан дарга,

2008-2010 онд “Монгол Шуудан” сонинд редактор, телевизийн чөлөөт уран бүтээлч,

2012-2015 онд МАН-ын Улс төрийн бодлогын хэлтэс, Олон нийт, хэвлэл мэдээллийн газрын дарга,

 2015 онд МҮОНРТ-ын Дэд захирал,

 2016 онд  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Улс төрийн бодлогын газрын дарга,

2018-2020 онд Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар тус тус ажиллаж байсан юм.

Н.Дэмбэрэл нь Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, байгууллагын Стратегийн төлөвлөгөөнд нийцүүлэн өөрийн үйл ажиллагаандаа баримтлан ажиллах доорх “РЕФОРМ” хөтөлбөрийг боловсруулсан өрсөлдсөн бөгөөд "МҮОНРТ-ийн аварга том байрыг Монголын теле кино үйлдвэрлэлийн нэг томоохон кластер төв болно.", "Дэлхийн болон хөрш орнуудын засгийн газрын телевизүүдтэй нягт хамран ажиллах, продакшнуудтай хамтран ажиллах контент технологи авах мөн гадаадад гаргах тал дээр дэвшил гаргана. Олон ангит кино бүтээлүүдийг бүс нутгийн хэмжээнд цаашлаад олон улсад гаргах, хамтарч олон ангит кино гаргах төслүүдийг хэрэгжүүлнэ" гэх мэт сонирхолтой санааг мөрийн хөтөлбөртөө тусгасан байв.

Улс төрийн намаас түдгэлзээд өдгөө 3 жил болж байна. Мөн түүнийг ял шийтгэл эдэлж байсан гэж МҮОРТ-ийн үйлдвэрчний эвлэлээс шүүмжлэлтэй ханддаг. Гэсэн ч тэрээр дав заалдан цагаатгагдсан түүхтэй юм

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.35.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.