БЗД-ийн зүгээс яг одоо тус эмнэлэгт тусгаарлагдаж байгаа 200 гаруй иргэний нийгмийн асуудлыг онцгойлон анхаарна
Үйл явдал
/
2020-12-23
БЗД-ийн Онцгой Комисс өнөөдөр БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон тус эмнэлэгт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан алба хаагчидтай цахимаар хуралдлаа.
Энэ үеэр БЗД-т голомт болоод буй тус эмнэлгийн үйл ажиллагаа болон эмнэлэгт тусгаарлагдсан эмч, эмнэлгийн ажилчид, хэвтэн эмчлүүлж буй иргэдийн нөхцөл байдалтай танилцаж, эмнэлгийн удирдлагуудад чиглэл өглөө.
 
Тодруулбал, БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх, “Эмнэлэгт тусгаарлагдаж байгаа иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангах, дархлааг нь дэмжих, халдвар аваагүй иргэдийг сайтар хамгаалж ариутгал халдваргүйтлийн тогтмол хийж, халдвар хамгааллын дэглэм сахих, эмчилгээтэй байгаа иргэдийн сэтгэл санааг дэмжихэд онцгой анхаарах чиглэл өглөө.
 
Эдгээрээс гадна БЗД-ийн зүгээс яг одоо тус эмнэлэгт тусгаарлагдаж байгаа 200 гаруй иргэний нийгмийн асуудлыг онцгойлон анхаарч, тусламж дэмжлэг үзүүлэх асуудлыг судлахаар боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.71.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.