Худалдаа хөгжлийн банкны ажилтан КОРОНАВИРУСын халдвар авчээ
Үйл явдал
/
2020-12-23

Дөнгөж сая PCR шинжилгээнийх нь хариу гарч, халдвартай гэдэг нь баталгаажжээ. Худалдаа хөгжлийн банкны ажилтны мэдээлж буйгаар уг халдвар авсан иргэн БЗД-ийн голомтод амьдардаг.  Тэгэхээр уг иргэн БЗД-ийн голомтоос халдвар авсан байж болзошгүй байгаа аж.

Тухайн иргэний хавьтал болох Худалдаа хөгжлийн банкны бүх ажилтныг тусгаарласан. Мөн тус  банкны ажилчид, албан хаагчдыг шинжилгээнд бүрэн хамруулж ажилтнуудыг 14 хоногийн гэрийн хорионд оруулжээ.

Бид тус мэдээллийн дагуу Худалдаа хөгжлийн банкны ажилтнаас тодруулахад одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй. Манай үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Ойрын нэг, хоёр хоногтоо мэдээлэл өгөх боломжгүй хэмээлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.76.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.