МҮОНРТ-г  хувьчилж авахын тулд бүлэглэлүүд хоорондоо үзэж байна
Үйл явдал
/
2020-12-23

МҮОНРТ-ын Ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтын эргэн тойронд

МҮОНТ-г захирлыг сонгох сонгон шалгаруулалт өнгөрсөн Даваа гарагт МҮОНТ дээр явагдсан. Нийт 17 нэр дэвшигч оролцосноос таван нэр дэвшигч нэрээ татаж, хоёр нэр дэвшигч материалаа танилцуулах ярилцлагын шатандаа оролцохоос татгалзсан байдаг. Ийнхүү хамгийн ахмад нэр дэвшигч  Хөх толбо сонины эрхлэгч Эрдэнэнбаатар хэлэхдээ:  Өнөөдөр 2020.12.21ны өдөр олон үйл явдлын эхлэл болсон түүхэн өдөр. Яагаад нэр дэвшсэн бэ гэвэл 1990 онд  Монголын залуучуудын “Үнэн” гэх алдартай 100.000 уншигчтай сонин анх сонгон шалгаруулалт зарлаж байхад би оролцож байсан. Уг уралдааныг зохион байгуулж байсан хүн бол өнөөгийн МҮОНРТ үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах. Тухайн үед нийгэм задрах үед маш олон уншигчтай том сонинг бие дааж авч үлдэх ёстой гэж байр суурьтай байсан.  Энэ үйл явдал 1990 оныг давтаж байна. Эдийн засгийн асар их хямрал дайны байдалтай байна. Олон нийтийн радио телевиз маань дотроо байлдаантай цэрэг цагдаа бүсэлчихсэн хамгаалуулчихсан. Одоо явах гэж буй хэсэг нөхдүүд нь сонголт явуулаад сууж байна. Энэ тендер өөрөө маш маапаантай байсан. Хөл хорионы дэглэм тогтсон, гамшгийн хууль хэрэгжиж буй энэ үед сонгон шалгаруулалт хийсэн. Өнөөдөр би ҮЗ-д үзэл бодлоо маш товчхон үгээр хэлсэн. Монголын олон нийтийн радио телевиз олон нийтийн байхаа болиод удсан. Нураасан одоо хувьчилж авах гээд бүлэглэлүүд хоорондоо үзэж байна. МАНАН-гийн телевиз, МАНАН-н олигарх ноёдын телевиз болсон байна. Яагаад гэвэл энэ “Олон нийтийн радио телевизийн тухай” хуулийг боловсруулж байх үеийг би сайн мэднэ, эхний хууль маш гоё хууль байсан. Дараа нь засагдсан алга болсон Нямдорж гуай шиг үргэлж орондоо засаагүй байлгүй...

Үндэсний олон нийтийн радио телевиз бол зүгээр нэр хаяг...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.176.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.