"Эрдэнэс таван толгой" ХК түүхэндээ анх удаа цэвэр ашигтай ажиллалаа
Үйл явдал
/
2020-12-23

Өнөөдөр 2020.12.23ны өдөр “Эрдэнэс таван толгой”-чуудын хувьд түүхэн өдөр. 2010 оны Улсын их хурлын 39-р тогтоол Засгийн газрын 72-р тогтоолоор энэ компани үүсэн байгуулагдаж байсан түүхтэй. 2012 онд 1072 хувьцаа хэмээх иргэн болгоны эзэмшиж буй санхүүгийн суурь тавигдсан. 2012 оны 8-р сараас олборлолтын үйл ажиллагаа эхэлж анх 42 ажилтан,  нэг экскаватор,  таван автосамосвалтойгоор үйл ажиллагаа эхлүүлж байсан бол 10 жилийн түүхэндээ “Эрдэнэс таван толгой” компаний ажилчин уурхайчид 72.8 сая тонн нүүрс олборлож, 68.5 сая тонн нүүрс борлуулж, улсын төсөвт 1.8 их наяд төгрөг төвлөрүүлж, шууд болон шууд бус байдлаар 20.000 ажлын байрыг бий болгожээ. Компани сүүлийн гурван жил өр төлбөргүй болж үр ашигтай ажиллаж эхэлосэн. Энэ хугацаанд 8.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж. 2.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай гарсан. Мөн анх удаа 1072 хувьцаа эзэмшигчид ногдол ашиг өгч 179.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Компани нийгмийн хариуцлагын хүрээнд 260.1 тэрбум төгрөгөөр таван толгой түлш компанийг санхүүжүүлээд буй нь бидний нийгэмд оруулсан томоохон үзүүлэлт болсон. Ажиллах орчин бол бидний гол зэвсэг. Бид гурван жилийн хугацаанд компанийхаа ажилчдын цалинг 45.1 хувиар нэмэгдүүлснээр бүтээмж нэмэгдэх суурь болсон .

Тавантолгой- Гашуунсухайтын төмөр зам болон Тавантолгой- Зүүнбаянгийн төмөр замыг санхүүжүүлж үргэлжлүүлэхэд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө орууллатыг оруулаад байна. Бид одоо А6.20 бизнес хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажлаа эхлүүлэхэд бэлэн болсон. Энэхүү бизнес төлөвлөгөө хэрэгжэснээр хоёр төмөр замаа автозамтайгаа ашиглалтад оруулж, нүүрс баяжуулах үйлдвэрийнхээ эхний блок буюу 10 сая тонныг эхлүүлж, 450 мкб-ын цахилгаан станцаа үйл ажиллагааг нь эхлүүлэх үүрэгтэй. Нөгөө талаар компани өөрийн техниктэй болж, канверийн систем нэвтрүүлж эрдэнэсийн хот байгуулагдах эдийн засгийн суурь бүрдэж буйгаараа өндөр ач холбогдолтой юм. “Эрдэнэс таван толгой”-чууд ирээдүйдээ итгэлтэй байгаа.Бид эхлүүлсэн төслүүдээ дуусгаж нэмүү өртөг шингэсэн ажлын байр бий болгох үйлдвэр аж ахуй нэгжүүдээ байгуулж 51.000 хүнтэй эрдэнэсийн хотоо цогцлооно. Мөн арван жилийн ойд манай уурхайчин хамт олон хүүхдэд ээлтэй “Эрдэнэс таван толгой” төслийн хэрэгжүүлэн өнөөдрөөс ажил болж эхэлснийг хэлэхэд таатай байна.

Монгол улсын эдийн засаг санхүүгийн үндэс мод болсон “Эрдэнэс таван толгой”-чууд та бүхэндээ, “Эрдэнэс таван толгой”-г бүрдүүлж буй хувьцаа эзэмшигч, төр, аж ахуй нэгж, 2512000 иргэндээ болон хамтран ажилладаг тусган гүйцэтгэгч компаниуд аж ахуй нэгж, гадаад дотоодын түнш бүхий л хамтрагч нартаа “Эрдэнэс таван толгойн” арван жилийн мэндийг хүргэе.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.163.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.