СБД-ийн талбайд "Таж махал"-ын мөсөн хөшөө барих нь зөв үү?
Үйл явдал
/
2020-12-23

Монгол, Энэтхэгийн дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Монгол дахь Энэтхэг улсын ЭСЯ-наас шинжлэх ухааны салбар, ХӨСҮТ-д чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөсөн ч “Ковид-19” цар тахлын улмаас УОК-ын шийдвэрээр хойшлуулжээ. Үүний нэг ажил бол  Сүхбаатарын талбайд Таж Махалын мөсөн хөшөө сүндэрлүүлэхээр 12 дугаар сард нийслэлийн ЗДТГ-аас зөвшөөрөл авсан байна. Улмаар хэд хэдэн компанийн дунд сонгон шалгаруулалт хийж “Мөнгөн цой”-г сонгоод байжээ. “Мөнгөн цой” компанийнхан хатуу хөл хориог сулруулсны дараа буюу энэ сарын 14-нөөс ажлаа эхлүүлсэн. Гэвч дахин хатуу хөл хорио тогтоосны улмаас Сүхбаатарын талбайд "Таж Махал" сүндэрлүүлэх ажил зогслоо. Таж Махал хөшөөний талаар цухас дурьдвал Таж Махал нь 1983 онд ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн. Дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг Таж Махалыг цогцлооход мянга мянган уран дархан, гар урчуудын хүч хөдөлмөр шингэсэн юм. Тэгтэл Засгийн газар, УОК-оос 2021 оны 1-р сарын 6-ыг хүртэлх бүх нийтийн хатуу хөл хориог тогтоосон. Харин энэ журамд 15 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ажиллах эрхтэй. Гэхдээ энэ улс орон хүнд хямралтай байгаа үед заавал өндөр төсөв гаргаж мөсөн хөшөө босгох шаардлага байна уу? Гэдэг асуудал иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.66.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.