Иргэд хөл хорионы дэглэмээ чанад сахиж, онцын шаардлагагүй бол гэрээс гаралгүй хариуцлагатай байхыг анхааруулъя.
Үйл явдал
/
2020-12-23
“ГЭР ГЭРТЭЭ ХАЛУУН АМ БҮЛЭЭРЭЭ БАЙХ САЙХАН, ХАРИН ГЭРТЭЭ ХАРИХГҮЙ БАЙХ НЬ ХЭЦҮҮ”


?Өнөөдөр 1 тохиолдол нэмж бүртгэгдсэн нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу нэг гэр бүлийн гишүүн, хоёр дахь давтан шинжилгээгээр илэрлээ.
❓Аймгийн Онцгой комиссоос өдөр бүр та бүхэндээ хандаж Сэлэнгэчүүд бид тайвширах цаг болоогүй, анхаарал болгоомжтой байх ёстой гэж байнга сануулж байгаагийн учир нь өнөөдрийн энэ тохиолдлоос тодорхой харагдаж байгаа байх.
❓Улсын Онцгой комиссоос Сэлэнгэ аймаг эрсдэл өндөртэй хэвээр байгаа бүс учир бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэмийг аймгийн төв Сүхбаатар сум болон Алтанбулаг сумдад 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өглөөний 06.00 цаг хүртэл дагаж мөрдөх шийдвэрийг хэрэгжүүл гэсэн үүргийг аймгийн Онцгой комисст өгсөн.
❓Тэр дагуу энэ 2 суманд хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдөж байна. 0 гэсэн тоо хэд хэдэн өдрөөр дараалан гарахаар манай иргэд тайвширах, гадуур гарч нийгмийн харилцаа үүсгэх, хүн хоорондын зай барихгүй байх байдал ажиглагдаж байна.

  • Аймгийн хууль хяналтын байгууллагуудын хамтарсан эргүүл хяналтын алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж гадуур хөл хөдөлгөөнийг үүсгэхгүй байхыг анхааруулъя.
  • Саяхан цахим орчинд нэгэн сайхан ишлэл явж байсаныг ихэнх иргэд харсан байх. “ГЭР ГЭРТЭЭ ХАЛУУН АМ БҮЛЭЭРЭЭ БАЙХ САЙХАН, ХАРИН ГЭРТЭЭ ХАРИХГҮЙ БАЙХ НЬ
  • ХЭЦҮҮ” Тиймээс 7 хоногийн хугацаанд гэр гэртээ байж бидний ажлыг дэмжээрэй.
  • Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт 21 өвчтөн эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал хөнгөн байна.
  • 14 сумын эрүүл мэндийн төв, Сүхбаатар сумын оношилгооны багаар нийт 393 иргэдийг ковид -19 халдвар илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд хамрууллаа.
  • 12 дугаар сарын 23-ны байдлаар аймгийн хэмжээнд 6 ажиглалтын, 1 тусгаарлах байранд 77 иргэд хяналт ажиглалтад байна.
  • Коронавирусын халдварын дархлаа тогтоц буюу эсрэг бие тодорхойлох шинжилгээнд эрсдэл өндөртэй байгууллагуудын 1442 ажилтан албан хаагчдыг хамрууллаа.
  • Алтанбулаг боомтын хяналт шалгалтын талбайгаас 4 автомашиныг аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийн дагуу эздэд нь хүлээлгэн өглөө. Тус боомтод хил хяналтын байгууллагуудын 17 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
  • “Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 16 галт тэрэгний 638 вагон, 32 ажилтныг шалган нэвтрүүллээ.
  • 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар сумаас Улаанбаатар хотруу PCR-ын шинжилгээний хариуг үндэслэн 34 иргэнийг буцаах ажлыг зохион байгууллаа.


❓Улаанбаатар хот бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн учраас өнөөдрөөс эхлээд Улаанбаатар хотруу зорчих хөдөлгөөн хийхгүй болохыг анхаарна уу.
?ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад эдгэрэн ар гэр халуун ам бүлдээ ирэх гэж байгаа 11 иргэдээ татан авах ажлыг өнөөдөр бид зохион байгуулна.
?Ийнхүү Сэлэнгэ аймагт батлагдсан нийт тохиолдлоос 51 нь эдгэрлээ.
❓Аймгийнхаа нийт сумдын Онцгой комиссын баг бүрэлдэхүүнд ард иргэддээ тулгарч байгаа асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж, эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэн нэг бүрийг хяналт ажиглалтад байлган, сонор сэрэмжээ улам бүр өндөржүүлж ажиллахыг, Сүхбаатар, Алтанбулаг сумдын иргэд хөл хорионы дэглэмээ чанад сахиж, онцын шаардлагагүй бол гэрээс гаралгүй хариуцлагатай байхыг анхааруулъя.


ИРГЭН БҮР ХИЧЭЭЖ БАЙЖ ЭНХ ЦАГИЙГ АВЧИРНА.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС 

Хураах
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.255.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.