Нарийн ногоо тасарч байгаа асуудлыг шийдвэрлэнэ гэлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-24

Хөл хорионы үед нарийн ногоо, жимс жимсгэнэ тасарч, үнэ нь нэмэгдээд буй. Нарийн ногоо, жимс жимсгэнэ импортлогчдоос тээврийн хэрэгслийн квот тогтоож буй үйл ажиллагаа ил тод, нээлттэй биш, өдөрт 2-3, зарим өдөр нэг ч тээврийн хэрэгсэл Хятадаас хүнсний ногоо тээвэрлэж чадахгүй байна гэх гомдол санал хөврөх болжээ. Иймд тээвэрлэлтийн асуудлаар салбарын яам болон зарим бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс импортлогчдын холбоо, ШӨХТГ зэрэг газраас цахим хурал зохион байгуулжээ.

Холбогдох албаны хүмүүсийн төлөлөөл оролцсон энэхүү хуралд Замын-Үүдийн шуурхай штаб болон Замын-Үүд сумын Засаг дарга оролцсон байна. Хурлаар Эрээн хотоос Замын-Үүд хот хооронд тээвэрлэлт хийж буй 60 автомашинаас 10 нь долоо хоногт зөвхөн хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх зохицуулалт хийхэд дээрх асуудал бүрэн шийдэгдэнэ хэмээн үзжээ. Тиймээс уг саналыг Шадар сайд, Улсын Онцгой комисст албан бичгээр хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.122.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.