Я.Содбаатар: Цагаан сар гэхэд 2800 хүн Коронавирусээр ӨВЧИЛНӨ гэж тооцсон
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газар өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар  танилцуулж байна. 12-р сарын 23-наас эхлэн хөл хориог тогтоохгүй бол цагаан сар гэхэд 2800 орчим хүн коронавирусийн халдвар авна гэсэн тооцоо гарсан болохыг хэллээ. Шадар сайд Я.Содбаатар “Би хаагаад байгаа юм биш. Халдварт өвчин нь дэгдэнэ гээд мэргэжлийн хүмүүс нь зөвлөөд байна. Энэ удаад хөл хорио тогтоогоогүй цагаан сар гэхэд 2800 хүн өвчлөх нь гэж байна гэсэн тооцоо гарсан. Дэлхий нийтэд 3-4 аргаар л ноцолдож байна. Нэг нь хөл хорио. Аравдугаар сард амны хаалтгүй байх хугацаанд 1 хүнээс 8 хүнд халдварлана гэж байсан бол одоо 1 хүнээс 1,5 болоод байна. Үүнийг 1 хувьд хүргэх хэрэгтэй байна. гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.80.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.