Төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан "төрийн байгууллагад СОНГОХ, СОНГОГДОХ эрхтэй"
Үйл явдал
/
2020-12-24
        Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтад Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорихыг хориглохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тус хуралдаанд УИХ-ыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байна. Цэцийн хуралдаанд үндсэн хуулийн дараах заалтуудыг сонгуулийн үеэр онц ноцтой зөрчиж СЕХ-оос түдгэлзүүлсэн шийдвэр гаргаагүй байхад Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, С.Баярцогт, Да.Ганболд тэргүүтэй нэр дэвшигч нарыг хомроглон хорьсон. Энэ нь МУ-ын үндсэн хуулийн:
  • Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн мөрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх байрих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ" гэж

Арван зургаадугаар зүйлд иргэний салгаж үл болох үндсэн эрхийг баталгаажуулахдаа 9 дэх хэсэгт нь " шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй" гэсэн заалтыг зөрчсөн байна.

        Уг хуралдаанаар нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа болох дээрх зохицуулалт нь мэдээлэлд дурдсан үндэслэлийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх болон шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зарчмыг хөндөөгүй байна гэж үзэж 09 дүгээр дүгнэлтийг гаргав.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.72.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.