Гэр хорооллын 226.600 өрх хоёр сар "НИЙТИЙН ХАЛУУН УС"-ны үйлчилгээ авсангүй
Үйл явдал
/
2020-12-24

Нийслэлд ахуй үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийтийн халуун усны газруудын үйл ажиллагааг хөл хорио эхэлсэн мөчөөс буюу 2020.11.10ны өдрөөс эхлэн хаагаад өнөөдрийг /2020.12.24/ хүртэл нээх шийдвэрийг гаргаагүй байгаа билээ. Гэтэл байгууллага гэхээсээ илүү тухайн ахуй үйлчилгээний газраар үйлчлүүлдэг олон гэр хорооллын айлуудын иргэдийн эрүүл ахуй ноцтой зөрчигдөж байна. 21-р зууны метрополитик хотын иргэд хирэндээ баригдаж амьдарна гэхээр хэдэн зууны цаана оршоод байна вэ?  Хэдий цар тахалтай байгаа хэдий ч, нийтийн халуун ус өндөр эрсдэлтэй нь үнэн ч стандарт эрүүл ахуй гэдэг зүйлийг мөрдүүлдэг МХЕГ юу хийх ёстой байгууллага вэ?  Эсвэл Монголд стандарт эрүүл ахуйн шаардлага мөрдөгдөхөө бүүр больчихсон хэрэг үү? Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт ойролцоогоор 200 гаруй халуун усны газар байдаг. Налайх, Багахангай дүүрэгт 12 нийтийн халуун ус, сауны газрууд үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар хотод 1,469.151 иргэн оршин сууж 412000 өрхөд хуваагдан амьдарч байна. Эдгээр өрхийн 226.600 нь гэр хороололд амьдардаг бол нэг өрх ойролцоогоор дөрвөн ам бүлтэй. Хотын захирагчийн ажлын албанд нийтийн халуун усыг ажлуулах талаар хүсэлт гомдол их ирж байгаа  бөгөөд МХЕГ-тай хамтран тусгай журмыг боловсруулж цар тахлын дэглэмийг мөрдүүлэн ажлуулах , ариун цэврийн шаардлага хангахуйц халуун усны газруудын үйл ажиллагааг эхлүүлэх хүсэлтийг Нийслэлийн онцгой комисст хүргэсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.136.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.