Д.Нямхүү: Т.Мөнхсайхан сайд намайг АЖЛАА ӨГӨӨРЭЙ гэсэн
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-25

Сүүлийн үед нэр бүхий хэвлэлээр ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан болон ХӨСҮТ-ийн Ерөнхий эмч Д.Нямхүү нарын дунд маргаан үүссэн тухай онцолж буй. Мөн ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг АТГ-аас шалгаж байгаа тухай ч бас “шуугицгааж” байгаа.  Хэл ам дагуулсан эдгээр “шуугианд” Д.Нямхүү эмч тайлбар өглөө.

Тэрбээр ”Коронавирусийн зөөвөрлөгдсөн тохиолдолоос дотоодын дэгдэлт, тэдгээрийг эмчилж байгаа багийн бие бүрэлдэхүүн маш нарийн, чанга, хагас цэргийн зохион байгуулалттай өнөөдрийг хүртэл явж байна. Сараа сайдын үед ч ийм л байсан. Харин сүүлийн үед дээрх зохион байгуулалт, зохион байгуулалт суларч, эвдэгдэж эхэллээ. Халдвартай иргэдийг ХӨСҮТ-д биш Цэргийн төв эмнэлэгт шилжүүлнэ гэснээс л маргаан үүссэн. Үүнд нь би эсрэг байр суурьтай буюу дэмжихгүй байгаагаа Т.Мөнхсайхан сайдад хэлсэн. Энэ бол ХӨСҮТ-ийн хувь заяатай, мэргэжлийн байгууллагатай холбоотой асуудал байсан юм. Үгүй гэсний хариуд л үүрэг даалгавар биелүүлэхгүй бол АЖЛАА ӨГӨӨРЭЙ гэсэн” хэмээн тайлбар хийжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.12.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.