Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 40 орчим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Тухайлбал, "УИХ-ын чуулганы тухай", "Засгийн газрын тухай" гэх мэт Засаг төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх, төрийн албыг цэгцлэхтэй холбоотой хуулиуд юм. Дараагийн нэг томоохон хууль бол Нийслэл хот, 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн хэмжээнд мөрддөг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хууль юм.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулсан Д.Тогтохсүрэн, Г.Ганболд, С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Д.Батлут, Н.Наранбаатар нарын орон нутгаас сонгогдсон гишүүдийн Ажлын хэсэгт багтсан том хуулийг УИХ-ын чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Тус хуульд “Улстөрийн нам, улстөрийн бусад байгууллага төлөөлөгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үүрэг хүлээхийг хориглоно” гэсэн зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Амарсайханы санал болгосоноор “Аймаг, Нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч нар "давхар дээл" буюу "давхар" улстөрийн болон Төрийн алба хаших эрхийг хязгаарлаж зөвхөн Төлөөлөгчийн ажлаа хийх” үүргийг тусгаж өгчээ.
2016-2020 онд Нийслэлд засаглалын эрх хэрэгжүүлсэн МАН-ын төлөөлөгч нарын дийлэнх нь улстөрийн "давхар" ажил хашиж цалин авч, төрийн мэргэшсэн алба хаагчдын боломжийг хязгаарлаж байсан энэхүү тогтолцоог халлаа.
2020-2024 онд бүрэн эрхээ хэрэгжүүлэх Ж.Батбаясгалан даргатай НИТХ-ийн 45 төлөөгчийн 34 нь бас л ямар нэг агентлаг, газар, орон нутгийн тооцоот үйлдвэр, аж ахуйн газрын дарга даамлаар ажиллаж байгаа билээ.
-
6 цаг 0 мин
-
7 цаг 44 мин
-
Өчигдөр 12 цаг 10 мин
-
Өчигдөр 11 цаг 24 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 06 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин