Эх орондоо ирэхээр БНСУ-д өлсгөлөн зарласан 12 иргэн байна
Үйл явдал
/
2020-12-25

Монгол Улсад коронавирусийн нөхцөл байдал хүндэрч, дотооддоо халдвар ихээр бүртгэгдэж байгаатай холбогдуулан дотоод цар тахлаа хумисны дараа гадаадаас иргэдээ татахаар болж тусгай үүргийн хувиарт нислэгийг түр цуцалсан байгаа.

2020.12.25-ны өдөр БНСУ-руу тусгай үүргийн нислэг үйлдэх байсан ч тусгаарлах байрны хүрэлцээ байхгүйгээс болж нислэгийг хойшлуулсан. Тус улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд хүнд нөхцөл байдалд орж эхэлжээ. Нислэгүүд удаа дараа хойшлогдож буй учраас тодорхойгүй нөхцөл байдлууд үүсэж байна. Солонгос улсаас эх орондоо ирэх хүсэлтэй 4000 гаруй иргэн байгаа ба хөдөлмөр эрхлэх, эмчилгээнд хамрагдах зорилгоор олон иргэд тус улсыг зорьдог. Мөн тус улсын Цагаачлалын албаны түр хорих байранд хоригдож буй 12 иргэн өлсгөлөн зарласан байна. Тэдний дунд хоёр сартай жирэмсэн эмэгтэй хордлого өгсөн байдалтай байна. Энэ асуудлаар ХЭҮК-иос УОК-д доорх шаардлагыг хүргүүлсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.61.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.