БОАЖЯ ирэх дөрвөн жилд ХАН бодлогыг хэрэгжүүлэх суурь төлөвлөгөөг боловсрууллаа
Үйл явдал
/
2020-12-25

БОАЖЯ-ны Удирдлагын зөвлөл халдвар хамгаалалын дэглэмийн дор хоёр дахь өдрөө хуралдлаа.  Хурлаар Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Ой, тусгай хамгаалалтын зорилтууд болон Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

 

 

No photo description available.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам ирэх дөрвөн жилд ХАН буюу хамгаална, зүй зохистой ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн бодлогыг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлээр тодорхойлсоны дагуу Ой хамгаалал, ашиглалт нөөцийн менежмент, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг Удирдлагын зөвлөлд танилцуулж, ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг хэлэлцэж эцэслэлээ.

 

 

No photo description available.

Мөн Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлого хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг 12,3 хувиар бууруулах” бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн, явцтай Удирдлагын зөвлөл танилцаж, мэдээлэл солилцлоо.

 

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.129.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.