Залуучуудын санаачилсан 11 бизнес зах зээлд нэвтэрч байна
Үйл явдал
/
2020-12-24
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд залуучууд өөрсдийн шинэ санаагаа хөгжүүлж, гарааны бизнесээ эхлүүлэхэд нь бодит хөрөнгө оруулалт хийж, ирээдүйд Дорнодын брэнд бүтээгдэхүүн, бизнесийг хөрсөн дээр нь цэцэглүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Start-up” арга хэмжээ 4 дэхь жилдээ амжилттай хэрэгжиж байна.
2020 оны “Старт ап” арга хэмжээний шалгаруулалт 3 үе шаттайгаар цаг үеийн нөхцөлтэй уялдуулан цахимаар зохион байгуулан, 11 бүлэг шалгаруулж тус бүр 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлж байна. Өнөөдөр /2020.12.23/ аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн шалгарсан бүлгүүдэд батламжийг нь гардуулан өглөө.
 
11 бүлгийн залуучууд маркетингийн үйлчилгээ, хувцас гоёл чимэглэл, үйлдвэрлэл, худалдаа, гутлын салон, худалдаа үйлчилгээний программ, сүү цагаан идээний бүтээгдэхүүн, эрчүүдийн салон, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах юм.
“Start up” арга хэмжээгээр 2017 онд 1 бүлэг, 2018 онд 4 бүлэг, 2019 онд 18 бүлэг, 2020 онд 11 бүлгийг шалгаруулан тус бүр 10,0 сая төгрөгийн санхүүжилтийг олгож, ийнхүү залуучуудын санаачилсан 34 бизнес зах зээлд амжилттай хэрэгжиж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.10.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.