Т.Хонгорзул: Би асуудлыг бүтээнэ гэдэг том зургаар харах дуртай

Сайн байцгаана уу? “Three flames” компанийн захирал “Three flames” брэндийн үүсгэн байгуулагч зохион бүтээгч Түвшинжаргалын Хонгорзул байнаа. Би их азтай яг одоо өөрийнхөө дуртай зүйлийг хоббигоо болгон хийж байна. Миний мэргэжил бол загвар зохион бүтээгч, дизайнер бол биш. Харин энэ салбарт дурлаад өөрийнхөө чаддаг зүйлийг хийж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Багаасаа ийм юм оёх ч юмуу, ээжийнхээ хувцсыг их эвддэг хүүхэд байсан. Эвдсэн хувцсаа энэ тэнд хийгээд нуучихдаг... багаасаа хүүхэд ерөнхийдөө өөрийгөө илэрхийлдэг юм болов уу гэж одоо тэгж хардаг.

Бизнесээ бүгдийг тэгээс эхэлсэн. Эдийн засгийн хувьд ч тэр мэдлэг чадвар талаасаа ч тэр ямар ч хэрэглэгч байхгүй. Дээр нь МОНГОЛ брэндүүд гэсэн ойлголт байхгүй тийм үед эхлэж байлаа.

Тухайн үеийн эдийн засаг, нийгмийн байдал жаахан уналтанд байсан. 2006 онд Монголд үйлдвэрлэв гэдэг бизнес хөгжөөгүй Монголд үйлдвэрлэлийн салбар нэлээн унтаа байдалд байсан үе анх зориглож эхлэж байсан. Хувцас үйлдвэрлэлийн салбарт надад бол багш байхгүй би өөрийнхөө хөдөлмөрөөр, туршлагаар одоогийн сурсан жаахан зүйлээ бий болгосон байгаа.

 

"ТҮҮЧЭЭ ЗАЛУУС" НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ....

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.41.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.