М.Нарантуяа: 1 нас хүрсэн хүүхдээ цэцэрлэгт өгөөд хөдөлмөрлөхгүй л бол амьдрал хэцүү байгаа юм
Үйл явдал
/
2 цаг 34 мин

УИХ-ын гишүүн М.Нарантуяа:

Орон нутагт баригдах сургуулиудын төсвийг харлаа. Ямар аймагт нь өндөр төсөвтай бариад ямарт нь бага төсвөөр бариад байдаг юм бэ? Жишээлбэл яг адилхан 640 хүүхдийн сургуулийг Сэлэнгэ аймагт 10 тэрбум төгрөгөөр барьчихаад Сүхбаатар аймагт 15 тэрбум төгрөгөөр барьчихсан байна. Зөрүү 5 тэрбумд нь тээврийн зардал гараад байна уу гэхээр Сэлэнгэ аймаг ч гэсэн хол зайтай. Зөвхөн тээврийн зардал дээр ийм ялгаа гарах уу. Нөгөө талаараа улсын нэгдсэн барилга чинь нэгдсэн зураг төслөөр явдаггүй юм уу би үүнийг их гайхаж байна. Бас 320 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөлийг 12 тэрбумаар хийж байгаа мөртлөө Завхан аймагт 640 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөлийг 11 тэрбумаар барьж байна бүтэн 320 хүүхдийн суудал нэмэгдэж байгаа мөртлөө ийм ялгаатай байгаад би гайхаж байна.

0-2 настай хүүхдээ харах нөхцөл боломжоор хангахын тулд эцэг, эх 50000 төгрөгийн урамшуулал авна гэж заасан. Олон улсын жишиг ямар байгаа вэ. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ээжүүд 2 нас хүртэл нь хүүхдээ харахдаа ямар мөнгөн урамшуулал тэтгэмж авдаг вэ гэдгийг судлах ёстой болоод байна. 50000 төгрөгийг хавтгайруулаад бүгдэд нь олгочихдог. Үүгээр хүүхдэдээ хэрэгтэй зүйлийг нь авч байгаа нь хэдэн хувь нь байгаа юм. Өчигдөр би СХД-т ажиллахдаа сэтгэл сэртхийлээ. Хүүхдийн мөнгө орсон өдрөөс хойш СХД-т ирэх гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эрс нэмэгддэг судалгаа байна. Хүүхдийн мөнгийг хүүхэддээ зориулах ёстой биз дээ ингээд бодохоор бид мөнгөн халамжаас татгалзах ёстой юм байна. Мөнгөн халамжаа аль болох бүтээгдэхүүн халамжаар орлуулдаг байхгүй бол халамж чинь зорилтот хүмүүстээ хүрч чадахгүй байна. 

Дөнгөж саяхан 1.2 хон сартай хүүхэд эндсэн эмгэнэлтэй мэдээллийн араас бид хөөцөлдөөд явж байна. Боловсролын яам энэ манай хамаарах хэрэг биш ээ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг газар байсан гээд хаацайлж байна. Одоогийн Засгийн газар өмнөх Засгийн газрууд шиг асуудлыг өөрөөсөө түлхдэг хаацайлдаг байх юм бол зөв сайнаар урагшаа явахгүй. 1 нас хүрсэн хүүхэд ээ цэцэрлэгт өгөөд ажлаа хийх шаардлага нийгэмд байна. Үнийн өсөлт ямар болчихоод байгаа билээ. Хүүхэд хардаг газар зөвшөөрөлгүй байсан гэж тэд нар луу буруугаа тохохын оронд нийгэмд байгаа хэрэгцээ шаардлагыг төр яаж зөв зохистой зохицуулах вэ ? Үүнийг зохицуулахын тулд л төр оршиж байгаа биз дээ. Үнэхээр хөдөлмөрлөхгүй бол амьдрал хэцүү байгаа болохоор л ийм байдалд хүрч байгаа юм. Түүнээс биеийн амар аа бодож хүүхдээ цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд өгч байгаа эцэг эхчүүд хаана ч  байхгүй. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.55.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.