Өмнөговь аймгийн Засаг даргаар Н.ЭНХБАТЫГ томилох санал гаргаж Ерөнхий сайдад уламжлахаар болжээ
Үйл явдал
/
2 цаг 12 мин

Н.Энхбат нь 1985 онд Өмнөговь аймагт төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. ХААИС-ийг Эдийн засаг, бизнесийн менежмент мэргэжлээр төгсөж, дараа нь Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2013-2014 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежмент мэргэжлээр төгссөн. 2014-2015 онд Англи улсын Оксфордод хэлний бэлтгэлд суралцан, Англи хэлний мэдлэгээ дээшлүүлсэн. 2018 онд Солонгос улсын Сөүл хотод Күүкмин Улс төрийн сургуульд Төрийн удирдлагын менежментээр мэргэжил дээшлүүлсэн оюунлаг төлөөлөгч юм.

✅2020-2023 онд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч

✅2023 оноос одоог хүртэл Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга

✅2012 оноос Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 4 дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа түүнд ийнхүү итгэл хүлээлгэн, Өмнөговь аймгийн Засаг даргад олонхын саналаар дэмжлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.52.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.