Бусдын биед халдсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ
Үйл явдал
/
1 цаг 44 мин

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн Залуус хорооллын орчимд манай нөхрийг хэдэн хүүхдүүд зодоод явсан байна” гэх гомдол, мэдээлэлд шалгалтын ажиллагаа явууллаа. Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” хорооллын үүдэнд иргэн “Б”-г үл таних 16-17 насны “Б”, “А”, “Х”, “Э” нар бүлэглэн биед нь халдаж, зодсон болохыг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.217.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.