Боловсролын сайд асан Ё.Отгонбаяр "БАДРАХ ЭНЕРЖИ" ХХК-ийн дэд захирал болжээ
Үйл явдал
/
Уржигдар 13 цаг 07 мин

"Эрдэнэс Монгол" нэгдлээс "Бадрах Энержи" компанийн дэд захирлаар УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаярыг томилжээ. Тэрбээр 2017-2022 онд Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд өмнө нь УИХ-ын гишүүн болон Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдаар тус тус ажиллаж байсан юм. Харин тус компанийн дэд захирлаар сүүлд дипломатич Г.Батжаргал ажиллаж байсан билээ.

Дашрамд сануулахад, Дорноговь аймаг дахь Зөөвч-Овоо ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж буй "Бадрах Энержи" компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар "Мон атом" компаниар дамжуулан эзэмшдэг аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.10.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.