Монголын ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд танилцуулах "MONGOLIAN DAYS 2024" үзэсгэлэн эхэллээ
Үйл явдал
/
23 цаг 31 мин

АНУ-ын Нью Йорк хотод зохион байгуулагдах "Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2024" өнөөдөр эхэллээ. Нээлтийн арга хэмжээ Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний нэгдсэн үзэсгэлэн "Mongolian gallery" дэлгүүрт эхэлж байна.

Энэхүү үзэсгэлэнд Монголын 40 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцууллаа.

 

АНУ-д ес дэхь жилдээ болж буй "MONGOLIAN DAYS-2024" арга хэмжээг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Экспорт олон улсын худалдааны төвтэй хамтран зохион байгуулж байна.

Жижиг, дунд үйлдвэрийн газраас цаашдаа энэхүү арга хэмжээг өргөжүүлэх зорилгоор Соёлын яам, Аялал жуулчлалын яам мөн бусад байгууллагатай хамтран томоохон цогц хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж саналаа хүргүүлээд байна. Тус үзэсгэлэн, бизнес форум, уулзалт 2024 оны 10 сарын 15-наас 20-ны хооронд world tradeс сenter-т болно.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.81.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.