Х.НЯМБААТАР: Үр хүүхдийнхээ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ХОТОД АМЬДРАХ боломжийн төлөө та бүхэн минь САНАЛАА ИДЭВХТЭЙ ӨГӨӨРӨЙ
Үйл явдал
/
3 цаг 17 мин

Хотын дарга Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 62-р сургуульд байрлах санал авах байранд очиж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд саналаа өглөө. Тэрбээр "1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсанаас бид аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуульд оролцож байна. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд нам эвслийн бүлгүүд, нам эвслүүд тухайн орон нутгийг, тойргийг хөгжүүлэх хөтөлбөрөө мөрийн хөтөлбөр болгон танилцуулж, тэрхүү мөрийн хөтөлбөрт нь иргэд сонгогчид үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр нутгийн өөрөө удирдах байгууллага бүрддэг. Нутгийн өөрөө удирдах байгууллага олонх болсон нам эвслээс тухайн шатны иргэдийн хурлын дарга цаашлаад тухайн шатны Засаг даргыг дэвшүүлж дээд шатны Засаг дарга эсвэл Ерөнхий сайд батламжилдаг тогтолцоо бүрдээд үндсэндээ ес дэх удаагаа сонгууль болж байна.

Энэ удаагийн сонгуульд иргэд, сонгогчид илүү идэвхтэй хамрагдаасай гэж уриалж байна. Учир нь та бидний болон бидний үр хүүхдийн эрүүл, аюулгүй, хүртээмжтэй хотыг байгуулахад нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт иргэд өөрсдөө мэргэн сонголт хийж, тухайн шатны ИТХ-ын төлөөлөгчдийг даруй бүрдүүлэхэд тустай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.220.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.