Л.ОЮУН-ЭРДНЭ: Монгол улс 2024 онд НЭГ САЯ, 2028 онд ХОЁР САЯ ЖУУЛЧИН хүлээн авч 4 тэрбум долларын орлого олно
Үйл явдал
/
3 цаг 54 мин

Монгол Улс 2024 онд 1 сая жуулчин хүлээн авч, 2.0 тэрбум ам.доллар орлого олох боломж байна. #GoMongolia -д бүх нийтээрээ нэгдэж чадвал 2028 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авч, 4.0 тэрбум ам.доллар олох боломж бүрдэнэ. Засгийн газрын хуралдаанаар "Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гарлаа. Энэ шийдвэртэй холбогдуулж Аялал жуулчлалын Үндэсний хороог хуралдуулж, #GoMongolia 2.0 хөтөлбөр болон дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцлээ.

Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг сэргээх, эдийн засгийн тэргүүлэх салбар болгох зорилгоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. 2023 онд 651,000 жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлого олсон нь түүхэн дээд амжилт болсон.

2024 онд "Өөдөө тэмүүлэх Монгол" буюу "Go Mongolia” нэгдсэн брэндинг дор гадаад сурталчилгааг эхлүүлснээр Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл 82% өсч, 2024 оны 10-р сарын 07-ний өдрийн байдлаар 680,711 жуулчин хүлээн аваад байна. Go Mongolia 🇲🇳 аянд нэгдэхийг нийт иргэд, аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээлэл, хөрөнгө оруулагчид, олон улсын хөгжлийн түнш байгууллагууддаа уриалж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.38.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.