Нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны үнэгүй “WiFi” суурилуулав
Үйл явдал
/
2 цаг 52 мин

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” болон “Лариско медиа групп” компани хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны утасгүй интернэт буюу WiFi-ийг өнгөрсөн есдүгээр сард суурилуулсан. Ингэснээр Улаанбаатар хот нийтийн тээврээ үнэ төлбөргүй WiFi-аар бүрэн хангаж эхэлсэн дэлхийн цөөн нийслэлийн нэг болсон юм. Тухайлбал, Нью-Йорк хотын нийт автобусны зөвхөн 3 хувь л үнэгүй интернэттэй бол Лондонд нийт автобусны 20 орчим хувь интернэттэй гэсэн судалгаа бий. Харин Улаанбаатар хотын нийт автобусны 50 гаруй хувь үнэгүй интернэттэй болсон юм. Нийтийн тээврийн автобусанд дижитал стандарт нэвтрүүлсэн дараагийн ажил бол автобуснуудыг дижитал медиа дэлгэцтэй болгож, цаг үеийн болон хэрэгцээт мэдээллийг иргэдэд хүргэж байгаа билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.226.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.