СЗХ-ны удирдлагууд 892 саяын тендер зарлачихаад 285 саяар МАШИН АВААД үлдсэн 600 саяыг нь ХУВААЖ ХҮРТЭХ ҮҮ!!
Сэдэв, асуудал
/
3 цаг 40 мин

Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цор ганц салбартай байгууллага бол Санхүүгийн зохицуулах хороо. Тус байгууллага нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй.  Гэвч иргэд санхүүгийн дарамтад орж, мөнгө хүүлэлт, банк бусын хүүгийн дарамтад өртөж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тус байгууллагынхан иргэдээ хамгаалах ямар нэг бодлого хэрэгжүүлэхгүй байгаа нь харамсалтай.

Ямар үйл ажиллагаа явуулдаг нь иргэдэд нээлттэй бус энэ байгууллагын дарга нар улсын төсвөөс буюу иргэдийн төлсөн мөнгөөр цалинждаг. Цалинжаад зогсохгүй тансаглаж байна. Тухайлбал, орон нутгийн хяналт шалгалт, шуурхай албаны хэрэгцээнд гэсэн агуулгаар 285 сая 500 мянган төгрөгийн үнэтэй авто машин худалдан авах тендерийг 2024 оны 09 дүгээр сарын 17-нд зарласан байна.

Хачирхалтай нь тендерийн нийт өртөг нь 892 сая 500 мянга бөгөөд үүнээс зөвхөн 285 сая 500 мянгаар нь машин авахаар зарлаж. Үлдсэн 607 саяыг нь ХУВЬДАА ЗАВШИХ ГЭСЭН санаа байсан уу. Ямартай ч дээрх үнийн дүн бүхий тендерээс 607 сая төгрөг сох дутаж байна.

Дээрх мөнгөөр ямар багаж хэрэгжсэл, тоног төхөөрөмж авах гэж байгаа тухай нэг үг, үсэг ч алга. Тэгэхээр дарга нар төсвийн мөнгийг энэ мэтээр шамшигдуулж, илүү зардал гарган бичиж хувьдаа завшдаг байж болзошгүй юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.32.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.