Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо
Үйл явдал
/
3 цаг 27 мин

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг өнөөдөр (2024.10.04) Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ амар амгаланг байдлыг хамгаалах эрхэм хүндтэй, нэн хариуцлагатай үүрэг хүлээн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын үе үеийн удирдагчид, офицеруудыг бэлтгэж ирсэн яруу алдарт Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье. Монгол Улсад шүүх эрх мэдлийг төлөвшүүлэн, хөгжүүлэх их үйлсэд тус сургуулийн үе үеийн төгсөгчид үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг ойн өдөр бахархан тэмдэглэж байна. Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш, ажилтан албан хаагч, үе үеийн төгсөгчдөд Та бүхэндээ түүхт 90 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэн, сайн сайхны ерөөлийг өргөе” гэв.

 

Энэхүү арга хэмжээний үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг шүүх эрх мэдлийн шинэтгэлд бодитой хувь нэмэр оруулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор, Дотоод хэргийн их сургуулийн хүндэт профессор, цагдаагийн хурандаа Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Ял эдлүүлэх эрх зүйн тэнхимийн профессор, доктор, дэд профессор, хурандаа Э.Батбаяр, Улсын дээд шүүхийн Судалгааны төвийн захирал асан, Ахисан түвшний улс ардын сургалт, судалгааны арга зүйн багш, доктор профессор, цагдаагийн хурандаа Ч.Нямсүрэн нарт “Шударга ёсны элч” цол тэмдгийг гардууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.4.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.