МАЛЫН ХУЛГАЙТАЙ тэмцэж явсан Зундуйн ДОРЖ найрагчийн охин О.БАТХАНД ТӨРИЙН ХУЛГАЙТАЙ тэмцэхээр нэр дэвшиж байна
З.Батхуяг
Нийтлэл
/
2 цаг 44 мин

Нийслэлийн Ардчилсан намаас салбар салбарын шилдэг боловсон хүчнүүдийг НИТХ-ын сонгуульд сойж буй. Тэдний нэг нь сэтгүүлч Осормаагийн Батханд. Түүнийг Баянзүрхийн иргэд дэмжиж төлөөлөгч болгохоо мэдэгдээд байна. Шавилхан биетэй, шалмаг хөдөлгөөнтэй энэ бүсгүй ямартай ч МАН-ын Ч.Батзориг шиг төсвийн мөнгөнөөс шимэгчлэхгүй нь лавтай. Хотын дарга Х.Нямбаатарын тодорхойлсноор тэр бол яах аргагүй ЖЕНКО Х.Баттулгын бэлтгэгдсэн цэрэг. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч нь, АН-ын дарга болоход нь мөн л хэвлэлийг нь хариуцан  ажиллаж байсан.

О.Батханд бусад шиг баларсан намтартай, бүдгэрсэн замтай хүн огт биш. Тэр бол хэлье гэснээ шуудхан хэлчихдэг, боловсрол мэдлэг сайтай, ажлын арвин туршлагатай, эх орноо эх хэлээрээ, шүлэг найргаараа хамгаалсан тэмцэгч Зундуйн Дорж найрагчийн охин. Аав нь МАЛЫН ХУЛГАЙТАЙ тэмцэж нас отголсон бол охин нь ТӨСВИЙН ХУЛГАЙ, ТЕНДЕРИЙН БУДЛИАНТАЙ тэмцэхээр нэр дэвшиж байна.  Төрийн их заргач гэгддэг Зандаахүүгийн Энхболдыг УИХ-ын дарга байхад тэрбээр мөн л УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга болж төр ч, түмэнд ч танигдсан чин шударга эмэгтэйчүүдийн тод төлөөлөл юм..

2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Говь-Алтай аймагт нэр дэвшиж, туршлага хураан, улстөрийн өндөр, хатуу даваанд унаж бүдэрч үзсэн эмэгтэй. Хогондоо дарагдаж, ажилгүйдэлд нирвэгдсэн Баянзүрх дүүргийг тэрбээр эхийн сэтгэлээр өөд татаж, бүсгүйн итгэлээр арчлан тордож, хулгай, худалгүй, өнгө гэрэлтэй, өдөр хөгжилтэй болгоход ухаанаа нэмж, бодлоо уралдуулж чадах хүний нэг. Хил, хэл, мал гуравтайгаа байхад МОНГОЛ БАЯН гэдэг шиг хүн чанар, чин сэтгэл, тууштай зүтгэл байхад хэн ялах вэ, О.Батханд ЯЛНА!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.15.168.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн (103.57.94.71) 2024-10-01 19:28:22
Овог нь өөр юм байна шүү