Монгол гэрийн халаалт дулаалга, агаар сэлгэлтийн чип төсөлд 2024 онд 533 өр хамрагдлаа
Үйл явдал
/
3 цаг 5 мин
Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, ахуйн хүрээнд бага насны хүүхдийн осол гэмтэл түлэгдэлтийг бууруулах зорилгоор “Монгол гэрийн халаалт дулаалга, агаар сэлгэлтийн чип төсөл”-ийг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлж нийт 1125 айл өрхийг хамруулаад байна. Энэ онд нийт 533 айл өрх хамрагдах юм.
Чип төсөлд хамрагдсанаар айл өрхүүд хүйтний улиралд хэрэглэх нүүрс, түлшний хэрэглээнээс татгалзах, халуун зуухнаас үүдэлтэй бага насны хүүхдийн түлэгдэлтийн эрсдэлийг бууруулж байгаа зэрэг олон давуу талтай юм.
Төсөлд:
-Ахмад настантай өрх
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрх
-Байнгын асаргаатай иргэн, хүүхэдтэй өрх
-Бага насны олон хүүхэдтэй өрх
-Жирэмсэн эмэгтэйтэй өрх зэрэг зорилтын хүрээнд хамруулсан байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.97.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.