Тэтгэвэрт гарсан АХМАД БАГШ НАРЫГ бага цагаар ажиллуулна
Үйл явдал
/
2024-09-18

Засгийн газрын хуралдаанаас багшийн хомсдлыг нөхөх зорилгоор дараах шийдвэрийг гаргалаа. Тухайлбал 

1. Багш мэргэжлээр төгссөн боловч багшийн ажил эрхлээгүй байгаа хүний нөөцийг ашиглах

2. Тэтгэвэрт гарсан багш нарыг бага цагаар багшлуулах

3. Шинжлэх ухааны чиглэлээр их, дээд сургууль амжилттай төгссөн эсвэл 3-4 дүгээр ангид суралцаж байгаа оюутнуудыг багшийн ажилд татан оролцуулах

4. Сургалтын цагийн норм 19 цагт хүрдэггүй зарим багш нарыг хөрвүүлж, ижил төстэй хичээл заалгах

5. Багш бэлтгэх их, дээд сургуулийн төгсөн ангийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах

6. Цахим сургалтыг багшийн дутагдал өндөр байдаг хичээл, сургалтад илүү эрчимтэй хэрэгжүүлэх

Эдгээр арга хэмжээнээс тэтгэвэрт гарсан багш нар болон багш бэлтгэх их, дээд сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутныг дадлагажуулагч багшаар ажиллуулах арга хэмжээг энэ хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.170.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.