Гал атгаж, мөс зүсэж яваа ЭР голыг нь олж, ханыг нь босгож яваа ЗАСАГ ДАРГА
Нийтлэл
/
12 цаг 29 мин

С.Эрдэнэ вангийн ноёрхол дундаас арай гэж өндийж нар үзсэн Баянголчууд сургууль цэцэрлэг, зам харгуй, гэрэлтүүлэг чимэглэл гээд өнгөрсөн дөрвөн жилд овоо зүйлтэй боллоо. Энэ бүхнийг хийе гэж зорьсон нь Засаг дарга Ө.Сумъяабаатар. Түүнд нэг авах чанар байгаа нь дэндүү их тэвчээр юм. Намынхан нь, хамт яваа журмын нөхөд нь хүртэл нүүр буруулж, дүүргийнх нь иргэдийн хурал шийдвэр гарган огцруулж байхад хүртэл ТЭР ЧИВ ЧИМЭЭГҮЙ, ТЭВЧЭЭРТЭЙ байж үнэний талд бат зогсож чадсан.

Ер нь аливаа ажлыг хийе гэвэл эхлээд тэвчээр, холч ухаан, хүн чанараар л давж гардаг болохыг Ө.Сумъяабаатар өөрөө үлгэрлэн харуулав. Дүүрэг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр гаргах түвшинд төлөөлөгчөөр сонгогдож, төр түшилцэх их хурлын сонгуульд өрсөлдөөд унаж босох, ялж ялагдахын хатуу ширүүнийг мэдэрчихсэн өсөж яваа, туршлагатай бэлтгэгдсэн УЛСТӨРЧ. Бусад шиг тендер хусаж, төсвөөс хумсалж, ажил наймаалцаж, алба худалдалгүйгээр намаас өгсөн дэмжлэг, төрөөс өгсөн үүрэг даалгаварыг ЁС ЖУРМЫН ДАГУУ НЭР ТӨРТЭЙ биелүүлж яваа төрийн хүн.

Эрх мэдлийн төлөөх хатуу тэмцэл, урвалт шарвалт, уйлаан майлаан дунд ч тэр эр хүний тэвчээрийг харуулж төрийн хүний хүлцэнгүй ухаан, хууль ёсны шийдвэрээр даван туулж, ГАЛ АТГАЖ, мөс зүсэж, эвийг хичээж, зөвийг түгээж яваа ХОНШООРТОЙ ЭР. Баянгол дүүргийн өнөөгийн хөгжил цэцэглэлт, гэрэл гэгээтэй, аюулгүй, амгалан тайван байгаа нь Засаг дарга Ө.СУМЪЯАБААТАР зориг, ухаан хослосон зөв зүтгэлтэй шууд холбоотой гэдгийг цаг хугацаа аяндаа гэрчлэх биз ээ..!!

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.215.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.