ЦААСГҮЙ ЗАСАГ арга хэмжээний явц зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
Үйл явдал
/
Өчигдөр 10 цаг 46 мин

Засгийн газрын өнөөдрийн /2024.09.18/ ээлжит хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна. Тус хуралдаанаар нийт 22 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд,

  • Улаанбаатар хотын 2040 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө,
  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуультай холбогдох зарим асуудал,
  • “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил,
  • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл,
  • Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх Цаасгүй засаг арга хэмжээний явц ,
  • Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандан 2024 оны жилийн эцсээр гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт,
  • Монгол Улсын засгийн газрын 2020- 2024 оны уйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг асуудлыг хэлэлцэх болон мэдээлэл сонсох юм байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.176.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.