Н.УЧРАЛ: БАГШ НАРЫН ЦАЛИН НЭМЭХ НЬ ЗҮЙТЭЙ. Гэхдээ 45 хоногийн сургалтаар БАГШИЙН ОРОН ТООГ нөхөхөөс өөр аргагүй
Үйл явдал
/
Уржигдар 18 цаг 55 мин

Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургууль 2.7-оос дээш голчтой төгссөн багшлах хүсэлтэй иргэд, мэргэжилтнүүдийг 45 хоногийн сургалтад хамруулж багшлах эрх олгох талаар мэдээлэл хийж, өндөгдүүлсэн. Боловсролын сайдын дээрх мэдэгдэл нийгмийн хоёр хуваагаад байна. Энэ шийдлийн талаар  ЗГХЭГ-ын дарга Н.Учрал байр сууриа илэрхийллээ.

 "Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг санаачилж, батлуулсан. Энэ салбарт анх удаа туслах багшийн орон тоог бий болгож, нэг, хоёрдугаар анги өнөөдөр туслах багштай болж байна. Мөн багш нарын цалин хөлсийг гүйцэтгэх суурилах тогтолцоог оруулсан. Хувьсах зардлын хоёр хувийг сургалтын хэрэглэгдэхүүн,материалд зарцуулахыг хуулиар олгосон. Багш нарын цалинг эргэж харахаас өөр сонголтгүй болсон. Учир нь, багш зөвхөн хичээл заахаас гадна дэвтэр засах, хүүхэдтэй тухайлан цаг гаргаж ажиллахад нэмэгдэл авах ёстой шүү дээ. Ингэхийн тулд гүйцэтгэлийн үнэлгээний механизмыг оруулж ирэхгүй бол хэн, хэрхэн ажилласныг мэдэхгүй. Гүйцэтгэлд суурилбал, зэрэг ахиж, цалин ч нэмэгддэг байх ёстой болж байгаа юм. П.Наранбаяр сайдын мэдэгдэл бол багшийн хомстол бий болчоод байхад сургалтад суулгах, шалгалт авах зэрэг шаардлага өндөр байх тусмаа хөрвөж ажиллахад хэцүү байдаг учир тухайлбал, физикч мэргэжлээр их сургууль төгссөн хүн сурганы чиглэлээр багшлах эрхээ авахын тулд богино хугацаанд шилжилт хийх бололцоог бий болгоно гэж зорьж байгаа зүйл. Түүнээс хаа хамаагүй хүнийг аваачаад 45 хоногийн сургалтад суулгаад багш болгоно гээгүй" гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
4
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.239.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.