Түгжрэлийн төсвөөс ТҮРҮЙВЧЭЭ ТҮНТИЙЛГЭЖ, ХАЛААСАА ЗУЗААТГАСАН Ч.БАТЗОРИГ  нийслэлийн төсвөөс ДАХИН ХУМСЛАХ нь!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-09-16

Шударгын туйл мэтээр нийгэмд танигдаж, хуульч хээмэн тодорсон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн “гар хөл”, ШИМЭГЧ, ТӨСВИЙН ХУЛГАЙЧ нөхрийг орон нутгийн сонгуульд сойж байгаа нь нөгөө яриад байдаг ШУДАРГА ЁСТОЙ нь зөрчилдөж байна. Тэр этгээд бол одоогийн хотын даргын санхүү, дэд бүтэц, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх Ч.БАТЗОРИГ гэгч идэж, цадахаа мэдэхгүй, “ховдог” нэгэн.

Шунал нь ихдээд ШУЛАМ босон, МӨНГӨ хараад МАНГАС болсон энэ нөхөр өмнө нь улсын аварга Д.Сумъяабазар хотод хаан байх үед “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал” гэдэг албан тушаал хашиж зөөлөн сандалд тухлан сард 5,2 сая, жилд 62 сая 400 мянган төгрөгийн цалин, 8,3 саяын урамшуулал авдаг байв. Энэ мэтээр гурван жил ажиллаад саяхан ажлаа өгсөн. Одоо Х.Нямбаатар даргын зөвлөх гэсэн нэрийн доор Баянзүрх дүүргээс НИТХ-д хүч үзэхээр зэхэж буй.

Хүрээний бузрыг ухал далай далай гэгчээр Ч.БАТЗОРИГИЙН идсэн уусан, төсвөөс хумсалсан баримт сэлтийг ухвал ЁСТОЙ ДАЛАЙ ДАЛАЙ. Зах зухаас нь дурвал түгжрэл бууруулах төсвийн мөнгөнөөс  ХУМСАЛСАН, их хэмжээний мөнгөн дүнтэй зарлагаа шилэн данснаас устгасан, Сонгуулийн үеэр өөрийн эзэн Б.Энхбаяртаа их хэмжээний мөнгө хандивласан гээд хөвөрнө.

Нийслэлийнхэн энэ хүнд ямар өртэй, Баянзүрхчүүд ямар үйлийн үртэй юм бэ.. Ханаж задахаа мартан, хугаслаж хумслахдаа гаршсан түүнийг Баянзүрхийнхэн сонгох юм бол өөрсдийн идэх талхныхаа талыг “гахай”-д хаяж өгөхтэй дүйцэх юм шүү, дээ. Учир нь тэр ажил хийх гэж бус татвар төлөгчдийн мөнгөнөөс ЦАЛИНЖИХ гэж, өөр нэг албан тушаалд очиж давхар дээл өмсөх гэж нэр дэвшиж байгаа юм. Үнэхээр гярхай, гялалзуур, хийсэн ажилтэй, хэлэх үгтэй, нүүр бардам нэгэн бол сонголгүй яах вэ. Харин Ч.БАТЗОРИГТ энэ миний хийсэн зүйл гээд гаргаад үзүүлчих ГАНЦ ч зураггүй, ХОВ ХООСОН, ХОВДОГ нэгэн, хөөрхий.

Тэрбээр жилд 128 сая төгрөгийн орлого олдог бол 1,5 тэрбумаар үнэлэгдэх хоёр орон сууц, зуслангийн нэг байшинтай. 319 саяын үнэ бүхий NISSAN PATROL хөлөглөдөг, 80 саяын үнэт эдлэлтэй, 40 саяын газартай, 84 саяын хадгаламжтай, бусдаас 200 саяын авлагатай бол нэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна. өмнөх хоёр жил түүний орлого хэвийн байсан бол “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн нэгж”-ийн захирал болсоноосоо хойш хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн байхаас үзвэл хөдөлмөрчдийн ХӨЛСӨӨ ДУСЛУУЛАН БАЙЖ бүрдүүлдэг ТАТВАРЫН МӨНГӨӨР өөрийн хадгаламжаа нэмэгдүүлдэг гэсэн үг юм!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.74.46)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.