БАРИМТ: Багануурын Засаг дарга С.Даваасүрэн НИЙТИЙН МӨНГИЙГ найз нөхөддөө олгож СОЛОНГОСТ АЯЛУУЛЖЭЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-09-13

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын гар хөл болж одоогоор Багануур дүүргийн бүх төсвийг өөрийн хүссэнээр захиран зарцуулж байгаа залуу бол Засаг дарга С.Даваасүрэн. Цагаан дээр хараар бичсэн төрийн хуулийг уландаа гишгэж өөрийн багийн нөхөд, “хурган дарга”, “бөгс долоогч” нараа Солонгост аялуулж, татвар төлөгчдийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан байна.

ТУХАЙЛБАЛ, 2024 оны 07 дугаар сарын 26-ний өдрийн А/245 тоот захирамжаар “БНСУ-д эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдах албан хаагчдад дэмжлэг үзүүлэх” тухай албан бичиг цохож, 2024 оны 08 сарын 11-16-ны хооронд БНСУ-ын Бусан хотын Дун дүүрэг рүү АЯЛУУЛЖЭЭ.

Тус аялалд дандаа ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД, ДАРГА НАР хамрагдсан нь анхаарал татна. Төсвөөс зардлаа даалгаж, солонгост аялсан эрхмүүд нь Багануур дүүргийн ЗДТГ-ын дарга П.Баттүшиг, дүүргийн “Гэрэлтүүлэг чимэглэл” ААТҮГ-ын захирал Д.Батнасан, Дүүргийн ХХҮХ-ийн дарга С.Ичинхорлоо, Цэргийн штабын дарга, 5-р хорооны Засаг дарга, хоёр болон гуравдугаар хорооны Засаг дарга нар, насан туршийн боловсролын төвийн дарга, Худалдан авах ажиллагааны газрын дарга, Онцгой байдлын хэлтсийн дарга, Тамгын газрын Архивын тасгийн дарга, “Багануурын Залуус төв” ААТҮГ-ын захирал гээд нэр бүхий ТӨРИЙН АЛБАН ХААГЧ 12 хүнийг явуулахдаа тус бүрд нь 3,5 сая төгрөгийн төсөв гаргаж нийт 42 саяыг ЗАРЛАГАДСАН БАЙНА.

Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн “13.5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зөвхөн орон нутгийн иргэдийн санал авсан, хуульд заасны дагуу зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, хуульд заасан холбогдох зөвшөөрөл олгогдсон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, 15.1.3.хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох” зэрэг заалттай харшилдаж байна.

Түүнчлэг уг хуулийн 21.1.Төсвийн захирагч, энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

21.2.Хууль зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэсэнтэй нийцэж байна.

Багануурын Засаг дарга С.ДАВААСҮРЭН өдгөө НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр горилж буй. Гэвч дахин сонгогдохоосоо өмнө ХУУЛИЙН ХААЛГА ТАТАЖ мэдэхээр болоод байна!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.188.100.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(202.9.46.184) 2024-09-16 11:04:28
Бүү сонгоорой Багануурын иргэд өлөн ядуу шүү.Ийм хогийн дарга нараа дахин сонгож тэнэгтэвээ санууллаа шүү.