Татвар төлөгчдийн мөнгийг БООЦООТ ТЭМЦЭЭНД үрсэн Ч.Мэндбаярыг БАЯНГОЛЫНХОН ХӨӨГӨӨД ЯВУУЛНА биз дээ!!
Нийтлэл
/
2024-09-13

Эрх мэдэл, эрх ашгийн төлөө “сүнсээ худалдахаас буцахгүй” нөхдүүд олон байна. Тэдний нэг нь Баянгол дүүргээс Нийслэлийн хуралд нэр дэвшиж буй Ч.МЭНДБАЯР гэгч. Дүүргийнхээ хөгжлийн төлөө зүрх цохилох нь бүү хэл хуур нь ч хөдлөөгүй төлөөлөгчийн гол дүр зураг. “Орон сууц нийтийн аж хуйн удирдах газар” оро нутгийн төсөвт үйлдвэрийн газрыг 2019 оноос өнөөг хүртэл удирдахдаа ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР гараа угаана гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн нөхөр.

 Тухайлбал байгууллагынхаа ажилчидтай хамт баяр тэмдэглэх нэрийдлээр АМРАЛТЫН ГАЗАР ОЧИЖ НАЙРЛАЖ ЦЭНГЭХ, өөртөө нэмэлт цалин бичүүлэх, түүнчлэн татвар төлөгчдийн мөнгөөр БООЦООТ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ зэргээр төрийн байгууллагын мөнгийг ИЛ, ДАЛД хэлбэрээр ихээхэн цувчуулсан “сайхан гар”. Удирдаж буй салбарт нь олон хүн бэртэж гэмтэж, амь насаа алдаж байхад мань эр асуудлаас аятайхан мултарч “уснаас хуурай гардаг” сүйхээтэй нэгэн. Одоо ч тэнд хүн үхэж, зарим нь бэртэж байгаа, харин Ч.Мэндбаяр дарга мишээсээр СОНГУУЛЬДАЖ яваа... Энэ байдал ШУДАРГА ЁСОНД НИЙЦЭХ үү..?

Баянголын иргэдийг нийслэлд төлөөлж 8 жил суухдаа би энийг хийж, түүнийг дэмжсэн гээд ярих зүйлгүй, заах ажилгүй тэрбээр ЯМАР НҮҮРЭЭРЭЭ дахин дэвшиж байгаа  юм бол!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.36.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.