Ч.Мөнхтуяа, Э.Төрбаяр нарын ДАРГЫН ЗӨӨЛӨН СУУДАЛ хичнээн хүний АЛТАН АМИНЫ ҮНЭТЭЙ юм бэ...! 
Нийтлэл
/
2024-09-12

Хамгийн их мөнгө эргэлддэг салбар учраас энэ газрын дарга болох гэж улстөрчдийн гар хөл, цүнх баригчид улайран чихэлдэж, нэг нэгнийхээ мууг үзэж, булайг дэлгэдэг. Аз ивээж ИНЕГ-ын дарга, ИНҮТ-ийн захирал болсон нөхдүүд мөддөө халаагаагүй өгөхгүй, мөнгөө өсгөж, халаасаа түнтийлгэхийн тулд гар нийлж, хоршиж ажилладаг. Яг үүний бодит жишээ бол Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн Ч.Мөнхтуяа улстөрч С.Бямбацогтын “татаасаар” дээшээ гарч ирж, ИНЕГ гэх том салбарыг эзгүйчлэн сэлгүүцэж, идэж уух, завшиж, шамшигдуулж болох боломж бүрийг сүйхээлэн хайж байгаа.

Мэдээж түүнд сайн хамтрагч, үгнээс гардаггүй, үзэл нэгтэй хүн хэрэгтэй. Тэр нь одоогийн ИНҮТ-ийн захирал Э.ТӨРБАЯР. Э.Төрбаярыг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа 2023 оны 11 сард даргын зөөлөн суудалд  залж, “идсэн ч, унасан ч хамтдаа шүү” гэх албан бус тохироогоо нууц өрөөнд хийсэн байж таараа. Мэдээж толгой хаашаа, хүзүү тийшээ. ИНЕГ-ын даргын тушаалаар мөнгө зарцуулах эрх ИНҮТ-ийн захиралд шилжсэн. Э.Төрбаярт ч бас сайн хамтрагч, дотны зөвлөх хэрэгтэй. Тэр нь Э.Мишээл гэгч болж таарав. Э.Мишээл нь мөн л ИНЕГ-ын даргын тушаалаар ИНҮТ-ийн хүний нөөцийн газрын захиралаар томилогдсон. Ингэж энэ салбар дахь “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” нэг баг болж, ажлаа хийж байгаа юм.

Ажил хийж болно. Гэхдээ хүний алтан амиар наадаж болохгүй баймаар. Монгол Улсын Засгийн газраас “5ш” ажиллагаа гэх сүржин нэртэй том хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч байндаа тусахгүй байгаа нь харамсалтай. Эрхэлсэн ажилдаа алдаа дутагдал гаргасан, АЖЛЫН БАЙРАНДАА ХОЁРЫН ХОЁР АЖИЛТАН ЗҮВ ЗҮГЭЭР АЖЛАА ХИЙЖ БАЙГААД АМЬСГАЛ ХУРААНА гэдэг зайлшгүй анхаарах зүйл.

Үүнийг яагаад Засгийн газрын хяналт шалгалтын үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс, цагдаа, хууль хяналтын байгууллагынхан АНЗААРАХГҮЙ, АНХААРАХГҮЙ БАЙНА вэ. Эсвэл дээрх бүлэг гурав санаатайгаар нуун дарагдуулаад байна уу... Тэдний энэ зөөлөн суудал хичнээн хүний АЛТАН АМИНЫ ҮНЭТЭЙ юм бэ..

Архидалт, АВЛИГАЛ, төсвийн үрэлгэн зардлыг тоохгүй орхиж болох ч ХҮНИЙ АМЬ ҮРЭГДСЭН асуудлыг хэрхэвч зүгээр өнгөрөөж болохгүй юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
2
0
1
Сэтгэгдэл: (4)
Таны IP: (18.224.57.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Заримдаг (66.181.177.214) 2024-09-17 18:55:22
Мөнхнасан гэж тэнэг дурак эр хүн шиг баймаар юм, говьалтайд 3 тэрбумыг амарбаясгалангийн сонгуульд зарсан одоо дарга болно гээд ЕС нь тавихгүй болохоор ийм юм хийх. Чамд схлбар удирдах нь байиугай ямар тэннг, мугуйгаа нисэх пээр таниулчихаад ичиж амьдармаар пм. Чи хууль бусаар хэсэгхэн байхдаа улсын мөнгөөр баарандаа архи авхуулж, хэдэн завхай хүүхнүүд л томилсон байх муу лалар, / нарантунгалаг, иөнгөлдэй, батбулган, төгсөө, бадмаараг гээд цуварч өгнө дөө. Би очлоо түр байж бай гэсэн өнөөдүүл нь томорч ыайсан эвнүйтээд ирэхээр ийм юм бичүүлдэг аан. Арчаагүй лалар
Үнээр шүү (66.181.160.123) 2024-09-15 11:39:05
Халзн мөнхнасөнгийн нуануудаар оролдож тэр дарваан нарантунгалаг авгайг давраагаад байсныг болиулснаар зануулж дээ хөөрхий
ajiltan (103.57.94.22) 2024-09-14 08:06:06
Үргэлжнусан гэж балай нус тусалсан мэнгэт бичүүлээд бна штээ. Хөөгдөж явчаад буцаж ирэх гэж их л зүтгэж бна даа.
ажилтан (103.111.68.3) 2024-09-13 10:00:39
ийм буруу зөрүү мэдээлэл оруулахаа болимоор юм. Албан тушаалыг нь авах гэсэн хүмүүс захиалгаар бичүүлж байна гэж харагдаж байна