“ЦЕМЕНТ ШОХОЙ”-н захирал Д.БАТТҮВШИН ТАНСАГ ОФФИСТ тухлахын тулд ТЕНДЕР БУДЛИАНТУУЛЖ, он сарыг нь ЗӨРҮҮЛЖЭЭ!!
Сэдэв, асуудал
/
2024-09-16

Төрийн өмчит компанинй захирлуудын МӨНГӨ ИДЭХ арга улам нарийн болжээ. Үүний тод жишээ бол “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-ийн захирал Д.Баттүвшин гэгчийн ИРЭЭДҮЙ ЦАГ ДЭЭРХ тендер зарлалт. Тэрбээр төсвийн мөнгөөр Улаанбаатар хотод ТАНСАГ ОФФИСТ суухын тулд ийнхүү хууль зөрчиж, ИРЭЭДҮЙ ЦАГ ДЭЭР төсөв баталсан байна.

Тодруулбал, Хувийн хэвшлээс төр дээрэмдэж авсан “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-ийн удирдлагууд Улаанбаатар хотод тансаг оффистой болох тендер зарласан байна. Уг тендерийг 2024 оны 09 дүгээр сарын 13-нд “Tender.gov.mn сайтад байрлуулж, олон нийтэд ил зарлажээ. Тендерийн материалыг нээгээд үзэхээр хоёр хоногийн дараа буюу 2024 оны 09 дүгээр сарын 15-нд гэсэн ажлын даалгаварыг батлаж гүйцэтгэгч захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Баттүвшин гарын үсэг зуржээ.

Ингэхдээ Засгийн газрын ордноос 800 метрийн зайд, хотын төвд байрлалтай, барилга руу машин орж гарах бүрэн боломжтой, 20 ил зогсоол, 80 дулаан зогсоолтой, наймаас олон хүн багтах лифт, ачааны нэг лифттэй, ажилчдад зориулсан цайны өрөө, тусгаарлалттай өрөөтэй, чимээ шугуиан багатай, цэвэрхэн 110.00м2 талбай бүхий байрыг нэг жилээр түрээслэхэд 59 сая 400 мянган төгрөгийг зарцуулах аж.

Ингэхдээ бичиг баримтын алдаа гаргаж, он сарыг зөрүүлж, цаг хугацаа нь болоогүй зүйлийг урьдчилж оруулсан нь анхаарал татаж байна. Дээрх бичиг баримтын алдаа нь 1.Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэсэнтэй нийцэж байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.22.117)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.