Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
Үйл явдал
/
Уржигдар 10 цаг 19 мин

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2024.09.12) боллоо. Нэр бүхий шүүгчээс 4 сарын хугацаатай, сургалтын чөлөө авах хүсэлт ирүүлснийг хэлэлцээд дэмжсэнгүй.  Хүсэлттэй холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2, 47 дугаар зүйл, 50 дугаар зүйлийн 50.1.24 дэх заалтыг мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.6 дахь заалтад заасан чиг үүргийн хүрээнд хэрхэн ойлгож хэрэглэх талаар санал солилцов. Шүүгчийн зэрэг дэв, түүний нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, Шүүгчид зэрэг дэв олгох журмын төсөлтэй хамт Улсын их хуралд өргөн мэдүүлэхээр хойшлуулж, шийдвэрлэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.114.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.